Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхтайваны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ

НИТХ-ын тогтоолоор хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэхээр авто замын I эгнээг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхтайваны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ
Энхтайваны өргөн чөлөөнд 26 камер байрлуулжээ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын тогтоолоор хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэхээр авто замын I эгнээг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Журмыг хэвшүүлэх ажлыг Замын цагдаагийн албан хаагчид дангаараа гүйцэтгэж байсан бол энэ сарын 22-ны өдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг бууруулах зорилгоор, Энхтайвны өргөн чөлөөнд 26 камер шинээр байрлуулжээ.

Түүнчлэн зөрчлийг камераар бүртгэж гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээх ажил эхэлсэн байна. Уг ажлын хүрээнд 2555 зөрчил илрүүлж гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас илгээжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч нар цагдаа зохицуулагч байхгүй байсан ч дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсныг албаныхан онцолж байна.

Хуваалцах