Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа иргэдээ суллах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа АНУ-ын иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийнэ гэж мэдэгдлээ. Хэлэлцээ хийх тов одоогоор тодорхойгүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа иргэдээ суллах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна
Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа иргэдээ суллах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ЭнтониБлинкен ОХУ-д хоригдож байгаа АНУ-ын иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийнэ гэж мэдэгдлээ. Хэлэлцээ хийх тов одоогоор тодорхойгүй байна.

Тодруулбал, ЭнтониБлинкен лхагва гарагт Төрийн департаментад болсон хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн байна. Суллах хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн од БритниГрайнер, АНУ-ын тэнгисийн цэрэг асан ПолУилан нар багтаж байгаа аж.

Олимпын хошой медальт, сагсан бөмбөгийн од Грайнер 2 дугаар сараас хойш ОХУ-д хоригдож байгаа бөгөөд хар тамхины хэргээр шүүгдэж байгаа аж. Харин Мичиган мужийн корпорацын аюулгүй байдлын захирал Уилан 2018 онд тагнуул хийсэн хэргээр саатуулагдсанаасаа хойш ОХУ-д хоригдож байгаа юм.

Блинкен мөн Украйнаас үр тарианы экспортыг сэргээхтэй холбоотой асуудлаар Лавровтой ярилцана гэж мэдэгдлээ. Гэвч Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан, Вашингтон тус улсад энэ асуудлаар албан ёсоор хандаагүй гэж мэдэгдсэн байна.

Хэрэв Блинкен, Лавров нар хэлэлцээ хийвэл энэ нь 2 дугаар сард Орос Украин руу цэргээ оруулж эхэлснээс хойших анхны хэлэлцээ болох юм.

Хуваалцах