Энтони Фаучи: "COVID-19"-ийн эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болно
АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи шинэ коронавирусний эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи шинэ коронавирусний эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ вакцин бэлэн боллоо ч бүх нийтийг вакцинжуулах ажил мөн л их цаг хугацааг шаардана гэдгийг тэрбээр онцолсон байна.
Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институц шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авах ажил дээр "Модерна" гэх эм үйлдвэрлэлийн компанитай хамтран ажиллаж байна. Дээрх хоёр байгууллагын вакцины эмнэлзүйн сүүлийн шатны туршилт өнгөрөгч даваа гарагт эхэлсэн юм. Үүнээс гадна Их Британи болон БНХАУ-д шинэ коронавирусний вакциныг эцсийн шатны туршилтад оруулаад байна.


















