Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эр-Риядад 2020 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно

Саудын Арабын нийслэл Эр-Риядад ирэх 2020 оны 11 дүгээр сард “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эр-Риядад 2020 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно
Эр-Риядад 2020 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын нийслэл Эр-Риядад ирэх 2020 оны 11 дүгээр сард “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Өөрөөр хэлбэл, “Их-20”-ийн уулзалт анх удаа Саудын Араб улсад зохион байгуулагдана гэж “Аль-Арабия” хэвлэл мэдээллээ.

Дээд хэмжээний уулзалтын даргаар Саудын Арабын хаан Салман ибн Абдуль-Азиз Аль Сауд ажиллах юм. “Саудын Араб улс 2020 онд дээд хэмжээний уулзалт явуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Саудын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

“Их-20”-д АНУ, Их Британи, Герман, Итали, Франц, Европын холбоо, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк, Австрали, Канад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Бразил, Мексик, Индонез, Саудын Араб, ОХУ багтдаг.

2019 оны “Их-20”-ийн уулзалт ирэх зургаадугаар сард Японд болно. Харин өнгөрсөн жилийн уулзалт 11 дүгээр сард Аргентинд болсон юм.

Хуваалцах