Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрчим хүч хэмнэх хуулийн төсөл өргөн барина

Эрчим хүчний Сайдын зөвлөл 11 сарын 5-ны өдөр хуралдаж “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийн асуудлыг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүч хэмнэх хуулийн төсөл өргөн барина
Эрчим хүч хэмнэх хуулийн төсөл өргөн барина. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний Сайдын зөвлөл 11 сарын 5-ны өдөр хуралдаж “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийн асуудлыг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийг сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, хуулийн үзэл баримтлалын хүрээнд эрх үүргийн харьцааг зохистой хэмжээнд тавих, хуулиа дагаж гарах дүрэм журмын тоог цөөлөх, гол гол яамдаас саналыг нь авч тусгах гэх мэт үүргийг ажлын хэсэгт өгч, хуулийн төслийг эцэслэн найруулж Засгийн газарт өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

T

Хуваалцах