Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Эрчим хүчээ яагаад хэмнэхгүй байна вэ

2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Монгол Улсын эрчим хүчний систем албаныхны таамаглаж байсан ачааллыг давлаа.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчээ яагаад хэмнэхгүй байна вэ
Эрчим хүчээ яагаад хэмнэхгүй байна вэ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Монгол Улсын эрчим хүчний систем албаныхны таамаглаж байсан ачааллыг давлаа. Мэргэжилтнүүд энэ өвөл эрчим хүчний оргил ачаалал 1370 МВТ-д хүрнэ гэж тооцож байсан.

Гэвч энэ сарын 16-нд эрчим хүчний оргил ачаалал өмнөх оны энэ үеэс нэг дахин өсч 1387 МВТ-д хүрлээ. Чадлын дутагдлыг импортоор нөхсөн. Цаашдаа оргил ачаалал өснө. Үүнд зарцуулах төсөв ч бас урсах юм.

Дагаад хэрэглэгчийн тоо нэмэгдэнэ. Яг ийм эрсдэлтэй үед иргэн, аж ахуйн нэгжүүд хэмнэлт хийхгүй л бол төвийн бүсийг харанхуй нөмрөхгүй байх баталгаа байхгүй юм. Эрчим хүчийг яагаад хэмнэхгүй байгаа болоод яагаад хэмнэх ёстой талаар сурвалжиллаа.

Хуваалцах