Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтад урьж байна
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах,
Мэдээллийн алба

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургууль хамтран зохион байгуулна. Сургалт “Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” болон “Барилгын эрчим хүчний аудитор” гэсэн 2 чиглэлээр явагдах ба заавал үзэх үндсэн хичээл ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр 2020 оны 11 дүгээр 17-ноос 20-ны хооронд, мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд 2020 оны 11 дүгээр 23-ноос 27-ны тус тусын сургууль дээр зохион байгуулагдана.
Засгийн газрын холбогдох журмын дагуу тус сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалыг бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийг дуустал холбогдох ажилтнуудад бүртгүүлнэ үү:
А. Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор (цахилгаан, дулаан):https://surgalt.pes.edu.mn/ онлайн портал дах “Эрчим хүчний аудитор”-ын сургалтад бүртгүүлэх. ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn).
Б. Барилгын эрчим хүчний аудитор: бүрдүүлэх материалыг нэг PDF файл болгон Имэйлээр явуулж бүртгүүлэх. ШУТИС-БАС-ийн багш Ч.Наранцацрал (91115015, tsatsral.must@gmail.com)
Бүрдүүлэх материал:
Сургалтад бүртгүүлэх өргөдөл (өргөдлийн загварыг татаж авах.xlsx)
Иргэний үнэмлэхийн хуулбар (8 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох);
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
Цээж зураг 2 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, нэгийг өргөдөлд наах);
Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
Дээд боловсролын дипломын хуулбар;
Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;
ЭХ-ний хэмнэлт, үр ашигтай холбоотой хийсэн ажил, бүтээлийн жагсаалт.
Сургалтад бүртгүүлэх өргөдөл: http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=6kebu2k7ut
Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/m/attender-auditor
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд:http://ecc.erc.gov.mn/mn/m/28


















