“Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” сэдэвт зөвлөгөөн боллоо
Эрчим хүчний зураг төсөл, угсралтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг сайжруулах зорилготой
Мэдээллийн алба

Эрчим хүчний зураг төсөл, угсралтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг сайжруулах зорилготой “Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр"Улаанбаатар Дулааны шугам сүлжээ" ТӨХК-ны байранд боллоо.
Тус зөвлөгөөнд салбарын болон зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 53 аж ахуйн нэгж, байгууллагын 101 инженер техникийн ажилтан, эксперт, удирдах ажилтнууд оролцож, “Эрчим хүчний зураг төсөлд зонхилон гарч буй зөрчил дутагдал, гарах арга зам”, ”Эрчим хүчний зураг төсөл хийж байгаа өнөөгийн байдал, тавигдаж буй шаардлага”, “Орчин үед зураг төсөл хийхэд программ хангамж, шинэ техник, технологи ашиглах нь” гэх мэт сэдвүүдээр 13 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Зөвлөгөөний үеэр ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав нар болон албаны бусад хүмүүс оролцож үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. “Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” зөвлөгөөнд оролцогсдоос Зөвлөмж гарган салбарын төрийн захиргааны төв байгууллага, үйлдвэр, компаниуд, эрчим хүчний барилга байгууламж зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.


















