Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдлаа

Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн ажлын эхний өдөр Нийслэлийн орон сууцны корпораци БНСУ-ын ‘’Mocuratec’’ ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдлаа
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдлаа. Зураг: МҮОНРТ

Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн ажлын эхний өдөр Нийслэлийн орон сууцны корпораци БНСУ-ын ‘’Mocuratec’’ ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зурлаа.

Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компанийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр буюу шинийн зургааны билигт сайн өдөр тус компанитай Улаанбаатар хотын гэр хороолол болон сонгогдсон бүс нутгуудад дулаан хангамжийн зориулалттай эрчим хүчний хадгалах систем /ЭХХС/ болон оргил үеийн ачааллыг багасгах ЭХХС-ийн туршилтын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх мөн дулаан хангамжийг дэмжих, оргил ачааллыг бууруулах, цахилгаан сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилгоор лити-ион зай хураагуурт суурилсан контейнер хэлбэрийн эрчим хүчний хадгалах системийг хэрэглэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичгийн хүрээнд ЭХХС-д суурилсан системийн эрчим хүч хэмнэлтийн гүйцэтгэл, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нөлөө, ажиллагааны хувилбаруудыг хамтран үнэлж, Улаанбаатар хотын байгаль орчны дэд бүтэцтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх юм гэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

Хуваалцах