Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна
Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна. Зураг: МҮОНРТ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна.

Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулна. Үзэсгэлэн нь байгаль орчинг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлахад чиглэж байгаа юм байна.

Хуваалцах