Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж эхэлжээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр нийлүүлж эхэлснээс хойш 2 хоног өнгөрөөд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж эхэлжээ
Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг тарааж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр нийлүүлж эхэлснээс хойш 2 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд зуух тараахад хэд хэдэн хүндрэл тулгараад байгааг зарим хороо мэдэгдлээ. Зуухны төсөлд хамрагдчихсан хэрнээ дахиж авна гэж маргаан үүсгэх, тухайн дүүрэг, хороонд бүртгэлгүй хэрнээ зуухны төсөлд хамруулсангүй гэж гомдол гаргах тохиолдол цөөнгүй гарчээ. Мөн харилцааны ёс зүйгүй менежерүүд байгаа тул иргэдтэй үл ойлголцох, зуухыг горимын дагуу хэрхэн ашиглах талаар дутуу дулимаг зааварчилгаа өгөх гэх мэт хаа хаанаа анхаарах зүйл гарч байгааг Нийслэлийн СХД-ийн 24-р хорооны засаг дарга н.Төмөрбаатар ярьж байна.

Хуваалцах