Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний хязгаарлалт хийгдэхгүй

Эрчим хүчний хязгаарлалт хийгдэхгүй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний хязгаарлалт хийгдэхгүй
Эрчим хүчний хязгаарлалт хийгдэхгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногт иргэдээс 137 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлснээс холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 98 хувийг нь шийдвэрлэжээ. Нийт санал хүсэлтийн 22.6 хувийг орон сууцны халаалт, халуун устай холбоотой, 41.6 хувийг цахилгаан доголдсон асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ өвөл багагүй хүйтрэх мэдээлэл байгаа. Цахилгаан, дулааны ямар нэгэн нэмэлт эх үүсвэр байхгүй ч ачаалал урьд жилүүдийнхээс илүү нэмэгдсэн. Тиймээс хүндрэл үүсч болзошгүй газрууд болон их ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийгдэх эсэх”-ийг холбогдох албаныхнаас тодрууллаа. Улаанбаатар Дулаан шугам сүлжээ ТӨХК-ийн дарга Р.Хайдав “Зарим хэсэгт дулааны доголдол үүсэх магадлал байгаа. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо Зайсангийн хэсэг бүхэлдээ, Баянзүрх дүүрэг бүхэлдээ 13, 15, 16-р хороолол, Баянгол дүүргийн Бичил хорооллуудад хүндрэл үүсч болзошгүй. Гэхдээ бид ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ. Харин өвлийн ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.

Хуваалцах