Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний үнэ газар нутгаас үл хамааран нэг тарифтай байна. Өөрөөр хэлбэл, бодит үнээр усан цахилгаан станцын тариф нэг киловатт нь 60 төгрөг, дизель станцын тариф 600 төгрөг байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг
Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний үнэ газар нутгаас үл хамааран нэг тарифтай байна. Өөрөөр хэлбэл, бодит үнээр усан цахилгаан станцын тариф нэг киловатт нь 60 төгрөг, дизель станцын тариф 600 төгрөг байдаг.

Энэ зөрүүг иргэдэд хүндрэл учруулахгүй зохицуулалт хийх үүднээс төрөөс эрчим хүчний компаниудад тодорхой хэмжээнд татаас өгдөг. Гэвч тухайн компаниуд алдагдал хүлээдэг гэж Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн н.Галбадрах хэллээ.

Хэрэглээний үнийг нэмэгдүүлэхгүйгээр техникийн шинэчлэлээр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар зохицуулах боломж байдаг. Гэвч энэ нь 100 хувь шийдвэрлэгдэх арга зам биш. Үнийг заавал өртөгт нь тохируулах шаардлага үүснэ. Тиймээс төрөөс олгох татаас, иргэдийн хэрэглээний тарифыг үе шаттай баг багаар өсгөж алдагдалгүй болгох арга замыг эрэлхийлэх ёстой гэлээ.

Хуваалцах