Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний сайд хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрчим хүчний компанийн захирал Ван Ючинг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний сайд хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний сайд хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрчим хүчний компанийн захирал Ван Ючинг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон БНХАУ-ын дарга Си Зиньпингийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа болж байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлог юм гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ. Хоёр орны төрийн тэргүүн нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, энэ салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны гэрээ байгуулахад анхаарлаа хандуулахаар болсон нь бид бүхний хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах