Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарынхаа нийт ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарынхаа нийт ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ
Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарынхаа нийт ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж буй хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдрийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье.

УИХ-ын 2016 оны сонгуулиар үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд ЭХЯ-ны зүгээс Монгол Улсын хөгжил дэвшлийн тогтвортой байдлыг хангах, ард иргэд, аж ахуйн нэгжийн ая тухтай байдал үйлдвэрлэлийн хөгжлийг зардал багатай цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах үйлсдээ хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчилгээгээр ханган ажиллах үйл ажиллагаагаа салбарын бүхий л цэгт хэрэгжүүлэх болно.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед эрчим хүчний салбарыг тогтвортой байлгах үүднээс төрийн хөгжлийн бодлого үйлдвэржилтийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэглээний өсөлтөөр шаардагдаж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэрүүд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг байршил хүчин чадлын хувьд оновчтой сонгож 400-1000 МВт хүртэлх хүчин чадалтай эх үүсвэрүүдийг барьж ашиглалтад оруулж хэрэглэгчдийг хангахаар салбарын хамт олон бодлого, санаа, зорилгоо нэгтгэн хэрэгжүүлэхээр ажлын гараагаа эхэлж байна.

Эрчим хүчний салбарт богино хугацаанд бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжин хамтран ажиллаж, ард иргэд, аж ахуйн нэгжид үнийн дарамт гаргахгүй байх зорилт тавин ажиллаж байна.

Наран дэлгэр Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ тайван амгалан байдлыг хангах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарын оюунлаг, чадварлаг, тэвчээртэй, хөдөлмөрч, бүтээлч инженер техникийн ажилтан, ажилчид, ахмад буурлууд, эрдэмтэд хамт олон Та бүхэндээ баярын тань өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт, ар гэрт тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ

Хуваалцах