Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн найм дахь жилдээ боллоо

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн 11 дүгээр сарын 25–26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн найм дахь жилдээ боллоо
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн найм дахь жилдээ боллоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн 11 дүгээр сарын 25–26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. Тус зөвлөгөөнд 35 байгууллагын 104 инженер техникийн ажилтан, дотоод аудиторууд болон ОБЕГ, аймаг орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд хамрагдсан байна. Зөвлөгөөний үеэр нийт есөн сэдвээр илтгэл тавьж хэлэлцсэнээс гадна дотоод аудиторуудад чиглэсэн сургалтыг Сангийн яам, Дотоод аудиторуудын үндэсний холбоо хамтран зохион байгуулсан нь энэ жилийн онцлог байсан аж. Мөн зөвлөгөөнөөс гарсан санал санаачлага, үр дүнг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болжээ.

Харин 2017 оны зөвлөгөөнийг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК зохион байгуулахаар болж, шилжин явах цомыг хүлээн авсан байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Хуваалцах