Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөн боллоо
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын жил бүр уламжлал болон зохиогддог VII зөвлөлгөөнийг ЭХЯ, МХЕГ болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК -тай хамтран энэ сарын 19-21-ний өдрүүдэд Ховд аймгийн “Дөргөний УЦС”-д зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын жил бүр уламжлал болон зохиогддог VII зөвлөлгөөнийг ЭХЯ, МХЕГ болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК -тай хамтран энэ сарын 19-21-ний өдрүүдэд Ховд аймгийн “Дөргөний УЦС”-д зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан, ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадорж, мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат, Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга Д.Баянжаргал, “Дэд бүтэц-эрчим хүч” төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Техник хяналтын албаны дарга Б.Чулуунбаатар, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, техник хяналтын хэлтсийн дарга Э.Энхтайван, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дэд захирал Г.Ганболд, салбарын зарим үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нар болон 30 байгууллагын 62 инженер техникийн ажилтан оролцож, 12 илтгэл хэлэлцүүлсэн.
Зөвлөлгөөнд оролцогсдоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн 2016 оны ээлжит зөвлөлгөөнийг Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардан авлаа.


















