Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар зарлигаар төрийн дээд шагнал одон,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ
Эрчим хүчний салбарынхан төрийн дээд шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар зарлигаар төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил гардуулж баяр хүргэлээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор, “УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Раднаагийн Хайдав, “УБЦТС” ТӨХК-ийн өндөр настан Загдын Санжаа, “УБДС” ТӨХК-ийн Ашиглалтын албаны дулааны шугам хоолойн слесарь Базардагзалын Чинбат, “УБДС” ТӨХК-ийн Техник, хяналт дотоод аудитын албаны дарга Ланжидын Энхбаатар, “Алтангадас” одонгоор УБДС” ТӨХК-ийн цахилгаан эргэх механизмын албан дарга Пүрэвийн Болбаатар, “ДЦС-4” ТӨХК-ийн Хангамжийн мэргэжилтэн Чимэдсэнгээгийн Уран, “Эрчим корпораци” ТӨҮГ-ын реле хамгаалалтын зөвлөх инженер Нямхүүгийн Сарантуяа, “УБДС” ТӨХК-ийн Дулааны шугам хоолойн слесарь Жамъяангийн Дамдинжав, ЦДҮС ТӨХК-ийн УБ салбарын Санхүүгийн албаны дарга Сумъяагийн Дашцэрэн, “УБДС” ТӨХК-ийн Насосны тоноглолын засварын слесарь Доржхандын Бат-Очир, “ДЦС-4” ТӨХК-ийн Түлш,дамжуулах цехийн инженер Дэвээгийн Бат-Өлзий, “УБЦТС” ТӨХК-ийн өндөр настан Хөхөөгийн Банкин, “ЦДҮС” ТӨХК-ийн санхүүгийн мэргэжилтэн Гончигсумын Цэцэгээ, Дэлхийн банкны төслийн ня-бо Бадамсүнгэгийн Сайнбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийн Ахмадын хорооны дарга Ламжавын Навчаа, “ДЦС-4” ТӨХК-ийн Хяналтын албаны инженер Жанчиврэнцэнгийн Нармандах, “ЦДҮС” ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбарын дарга Дондогийн Нямсүрэн, “УБДС” ТӨХК-ийн Инженерийн албаны засвар шинэчлэлийн инженер Уртнасангийн Наранхишиг нарыг тус тус шагнажээ.

Хуваалцах