Эрчим хүчний салбарынхан Өмнөговьд ажиллалаа
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвөлгөөнийг анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж, 2017-2020 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсрууллаа.
Мэдээллийн алба

Эрчим хүчний салбарын удирдах ажилтнуудын зөвөлгөөнийг анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж, 2017-2020 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсрууллаа. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс орон нутгийн болон төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай хамтран эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөний үеэр 2017-2023 онд аймгийн хэмжээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх бодлогын томоохон ажлуудаас гадна, салбарын хүний нөөц, чадвартай боловсон хүчний дутагдал, техник хэрэгслийн хүрэлцээ муу, ажиллах орчин нөхцөл хүндрэл бэрхшээлтэй байгаа талаар хөндөн ярилцсан юм.


















