Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо
Эрчим хүчний удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод болжээ.

Өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөнд ЭХЯ-ны удирдлага, газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, гишүүд, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал гэх мэт 80 гаруй хүн оролцож, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын хэтийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна.

Анх удаа орон нутагт болж буй тус зөвлөлгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил илтгэл тавьсан бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд танилцуулах илтгэлийг хийжээ.

Хуваалцах