Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний яамнаас мэдээлж байна

Улс хоорондын 110 кВ-ын С-458 буюу “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварт гаргаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна. Зураг: МҮОНРТ

Улс хоорондын 110 кВ-ын С-458 буюу “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварт гаргаж, ОХУ талаас графикт агаарын шугамын урсгал засвар, Баруун Бүсийн Эрчим Хүчний Системээс уг шугамыг хүчитгэх засварын ажлууд есдүгээр сарын 20-ны 06:00 цагаас есдүгээр сарын 22-ны өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд хийгдэж байна.

Энэ нь ОХУ-тай урьдчилан тохирсон графикийн дагуу хийгдэж байгаа ажил бөгөөд энэ хугацаанд Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Засварын ажлын талаар хэрэглэгчдэд зар түгээн мэдээлсэн бөгөөд орой бүр 20:00 цагт бүх хэрэглэгчдийг залгаж ажиллана.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Хуваалцах