Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн боллоо

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн боллоо
Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнг салбарын удирдлагууд танилцуулж байна.

Нийслэлийн зургаан дүүрэгт 1562 өрх айл цахилгаанд холбогдсон нь Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн шууд удирдлага дор хийгдсэн ажил юм. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж гүйцэтгэсэн энэ ажил иргэд, оршин суугчдын зүгээс талархал хүлээж байгааг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Багануур” ТӨХК,“Шивээ Овоо” ХК-д ажилласан байна. Дээрх уурхайнууд өвөлжилт хүндэрч мэдэх байдалд орсон учир ЭХЯ-наас онцгойлон цаашид анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг тодотголоо.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Энэ хүрээнд “Булганы Дулааны станц”, “Эрдэнэтийн дулааны станц”-д тулгамдаад байгаа асуудлыг хөндөж, ирэх онд багтааж шийдвэрлэх арга хэмжээ авахаар болсныг Сайдын зөвлөх Ц.Баярбаатар танилцууллаа. Энэ долоо хоногт Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын харьяа байгууллагын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай биечлэн танилцах товтой байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Хуваалцах