Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун болон холбогдох хэлтсийн дарга нар “Улаанбаатар дулааны сүлжээ ” ТӨХК дээр ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун болон холбогдох хэлтсийн дарга нар “Улаанбаатар дулааны сүлжээ ” ТӨХК дээр ажиллалаа.

Компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир өвөлжилтийн бэлтгэл ажил, техник зохион байгуулалтын арга хэмжээ, санхүү эдийн засгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ өвөл олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн ханган гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд зарим асуудлыг судалж үзэн, нөөц боломжийн хүрээнд шийдвэрлэнэ гэлээ.

Мөн улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед тарифын өөрчлөлт хийж хэрэглэгчдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлэх боломжгүй тул зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжин ажиллах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Хуваалцах