Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит есдүгээр хурал 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2017 оны борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит есдүгээр хурал 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2017 оны борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталж, "Диспетчерийн үндэсний төв” ХХК-аас худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг хэвээр мөрдөхөөр болов. Мөн тус компанийн 2016 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж энэ онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоосон юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан компанийн удирдлагуудад хандан "Бид нэг талдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй боловч нөгөө талдаа хэрэглэгчийн эрх ашгийг алдагдуулахгүй ажиллах ёстой. Тиймээс техникийн шинэчлэлтэй холбоотой бүх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд компанийн зүгээс хөнгөлөлттэй зээл тусламж судлаж, удирдлагын зөв менежментийг барьж ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн "Мандал голомт” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгаж тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах үүрэг даалгавар өглөө.

Хуваалцах