Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин гуравдугаар хурал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин гуравдугаар хурал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болов. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйл, “Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, зохицуулах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох, зохион байгуулалтын ажлыг 2015 оны дөрөвдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр боллоо. Мөн цахилгаан түгээх сүлжээний алдагдал тооцох аргачиллыг баталлаа. Энэхүү аргачлал батлагдсанаар цахилгаан түгээх компаниудын техникийн алдагдлыг бодитоор тооцох боломж бүрдэж байгаа юм.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт баригдах “Соларповер интернейшнл ” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станцын тарифыг батлав. Тус нарны цахилгаан станц барих төслийг “Японы Шарп корпораци“-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байна. Хурлын үеэр “Соларповер интернейшнл” ХХК-ийн төлөөлөл “Дархан хотод баригдах уг станцыг сэргээгдэх эрчим хүчний сургалтын бааз болгон ашиглахаар зорилт тавьж ажиллаж байгаа” тухайгаа зохицуулагчдад уламжиллаа.

Хуваалцах