Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2017 оны нэгдүгээр сарын 25-26 ны өдрүүдэд болж хорин нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо
Эрчим хүчний зохицуулах хорооны хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2017 оны нэгдүгээр сарын 25-26 ны өдрүүдэд болж хорин нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар "Дулааны II, III, IV цахилгаан станц” , "Дарханы дулааны цахилгаан станц”, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, " Амгалан дулааны станц”-уудын 2017 онд мөрдөх цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг баталж, цахилгаан эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн "Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас худалдаж авах цахилгааны тариф болон үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэв.

Мөн "Налайхын дулааны станц” ТӨХК-ийн санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж "Шивээ-Овоо” ХК-аас худалдан авах нүүрсний үнэ болон цахилгаан эрчим хүчний төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөхөөр боллоо. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудад хандан эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед цалин хөлсийг нэмэхгүй байх, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд, тэдгээрийн үр өгөөжийг тооцоолж, зүй зохистой менежмент хийж ажиллахыг үүрэг болголоо гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах