“Эрчимжсэн мал аж ахуй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн малыг чанаржуулах,
Мэдээллийн алба

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн малыг чанаржуулах, өндөр ашиг шимтэй малыг өсгөн үржүүлэх чиглэлээр Хонгор сумын Хар бэлчирийн амны 5 га талбайд эрчимжсэн мал аж ахуйн фермерийн цогцолборыг 236.0 сая төгрөгөөр байгуулан Сэлэнгэ үүлдрийн 100 хээлтэгчийг орон нутгийн төсвийн 150 сая төгрөгөөр худалдан авч цөм сүрэг бүрдүүлэн нутагшуулж, 100 гунжнаас 90 гаруй тугал хүлээн авч бойжиж байна.

Бүгд Найрамдах Беларусь улсын экспортын зээлийн хөрөнгөөр Монгол улсын газар тариалангийн бүс нутагт “Сүүний чиглэлийн 600 үнээ бүхий эрчимжсэн цогцолбор аж ахуй” байгуулах төсөлд Дархан-Уул аймгийн “Момо-Агро” ХХК, “Хонгор грийнголд” ХХК-иуд шалгараад байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















