Эрчүүд чуулж байна
Эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд эхэллээ.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн үндэсний хэмжээний чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор бож буй "Нийгмийн хөгжил"-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаа аж. Чуулган хоёр өдөр үргэлжлэх юм байна.
Чуулганаар эрэгтэйчүүдийн хөгжил, оролцооны талаарх асуудал түүнийг шийдвэрлэхэд төрөөс ямар бодлого баримтлах тухай зэрэг хэлэлцэх юм байна. Яг одоо 600 гаруй эрчүүд төрийн ордонд чуулж байна.


















