Эрчүүд зүрх судасны өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг
Эрүүл мэндийн яам цэргийн баярын өдрөөр эрчүүдийн эрүүл мэндийн дэмжих өдрийг зохион байгуулахаар боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сургалт сурталчилгаа явуулж, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна.
Мэдээллийн алба

Мөн яамнаас анх удаа эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг боловсруулснаа баярынх нь өдөр баталгаажуулж, олон нийтэд танилцуулахаар болжээ. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтний өвчлөл орж байгаа бөгөөд эдгээр өвчинд эрчүүд ихээр өртөж байна. Тиймээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 63 буюу эмэгтэйчүүдийнхээс долоон насаар бага байгаа зэрэг нь төрөөс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих гол шалтгаан болж байна.