“Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг хийнэ
Маргааш 11.00 цагт УИХ-ын дах эмэгтэй гишүүдийн зүгээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Иргэний танхимд зохион байгуулахаар боллоо.
Мэдээллийн алба

Маргааш 11.00 цагт УИХ-ын дах эмэгтэй гишүүдийн зүгээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Иргэний танхимд зохион байгуулахаар боллоо.
Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож эрчүүдийн эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлыг хөндөхийн зэрэгцээ илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.


















