Эрдагон босогчдыг дарсны дараа цэргийн салбарт иж бүрэн цэвэрлэгээ хийнэ гэв
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Истанбул хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрбээр газардсан даруйдаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн байна.
Мэдээллийн алба

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Истанбул хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрбээр газардсан даруйдаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн байна.
Тодруулбал, тэрбээр төрийн эргэлтэд оролцсон цэргийн эрх мэдэлтнүүдэд хамгийн хатуу ширүүн хариуцлага хүлээлгэхээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнээс гадна босогчдыг дарсны дараа цэргийн салбарт иж бүрэн шинэчлэл, цэвэрлэгээ хийнэ гэдгээ амаллаа. Төрийн эргэлтийг хийхэд оролцсон удирдагчдын нэг болох армийн генерал зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгджээ.
Мөн босогчдын ашиглаж байгаа байлдааны нисдэг тэргийг устгах зорилгоор Туркийн агаарын цэргийн хүчнийнхэн байлдааны онгоцууд хөөргөж байгаа аж.



О.Хатанбаатар


















