Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрдэм Хакатон 2019” тэмцээн болно

“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Шинжлэх ухааны Академи болон "Стартап Монгол" төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын нийгэм,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрдэм Хакатон 2019” тэмцээн болно
“Эрдэм Хакатон 2019” тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Шинжлэх ухааны Академи болон "Стартап Монгол" төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “Эрдэм Хакатон 2019” тэмцээнийг 2019 оны тавдугаар сарын 3-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Тэмцээн “Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд явагдах аж. Тэмцээнд оролцогчид нь патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсвэл гэрээгээр эзэмших эрхтэй, Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, Аж ахуйн нэгж, Энтрепренёр хувь хүн оролцох боломжтой юм байна.

Хуваалцах