Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эрдэм шинжилгээний сэтгүүлд, судалгааны өгүүлэл нийтлүүлсэн улсаар БНХАУ шалгарчээ

Харин судалгаанд зарцуулж буй өртгийн хувьд(2018 оны судалгааны тоо баримт)АНУ тэргүүлж,(ойролцоогоор 570 тэрбум ам.доллар, БНХАУ удаалсан(ойролцоогоор 500 тэрбум ам.доллар)бөгөөд гутгаар байранд Япон(өртгийн хувьд Хятадаас гурав дахин бага)оржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэм шинжилгээний сэтгүүлд, судалгааны өгүүлэл нийтлүүлсэн улсаар БНХАУ шалгарчээ
Эрдэм шинжилгээний сэтгүүлд, судалгааны өгүүлэл нийтлүүлсэн улсаар БНХАУ шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас, Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр, “nature” гэсэн дэлхийд нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд, судалгааны өгүүлэл нийтлүүлсэн улс орны жагсаалтыг нэгтгэн гаргажээ.

Уг жагсаалтаар БНХАУ-ын эрдэмтэд 305927 өгүүлэл нийтлүүлж тэргүүлсэн бол удаах байранд АНУ 281487, Герман 67041, Япон 64874, Англи 62443 судалгааны өгүүлэл тус бүр нийтлүүлжээ.

Судалгааны хувьд 2016-2018 оны хооронд хэвлэгдсэн, нийт 10 мянга орчим сэтгүүлийг шүүж гаргасан бөгөөд өмнөх 2010 оны судалгаагаар АНУ уг жагсаалтыг тэргүүлж байсан ч ийнхүү БНХАУ-д байр сууриа алдаад байна.

Хуваалцах