Эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулж, ашиглах цаг болсон гэлээ
Эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулж, ашиглах цаг болсон гэж тэд дуу нэгтэй хэлж байна.
Мэдээллийн алба

Эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулж, ашиглах цаг болсон гэж тэд дуу нэгтэй хэлж байна. Юуны өмнө монгол эрдэмтдийн гаргасан шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй.
Эрдэмтдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар шинжлэх ухааны салбарт үүсээд байгаа хуримтлалыг хөрөнгө оруулалт болгох боломж бүрдэнэ гэж Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн н.Оюунбилэг хэллээ.
Шинэ технологи содон шийдлүүдийг бий болгож чадсан олон эрдэмтэн өөрсдийн хөгжүүлсэн бүтээлээ хэрхэн эргэлтэд оруулах арга замыг хамтдаа хайсаар байна.


















