Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Эрдэмтдийн лекц"-ийг зохион байгуулж эхэллээ

БЗД-ийн 12 дугаар ангийн сурагчдад зориулан "Физикийн шинжлэх ухаан гэж юу вэ, түүний ач холбогдол" сэдвээр лекц унших ажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдэмтдийн лекц"-ийг зохион байгуулж эхэллээ
"Эрдэмтдийн лекц"-ийг зохион байгуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ШУА, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд олон ажлыг хамтран зохион байгуулсан. Энэ хичээлийн жилд сурагчдад зориулан "Эрдэмтдийн лекц"-ийг зохион байгуулж эхлээд байна.

Тодруулбал, энэ сарын 10-нд Монголын анагаах ухааны академийн ЭНБД, ШУ-ны доктор Б.Бурмаажав СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчдад зориулан "Агаарын бохирдол-Эрүүл мэнд" сэдвээр лекц уншсан юм.

Дараагийн лекц энэ сарын 16-ны өдөр “Оюунлаг” сургуульд болох бөгөөд ШУА-ийн ФТХ-ийн доктор Ч.Содбилэг БЗД-ийн 12 дугаар ангийн сурагчдад зориулан "Физикийн шинжлэх ухаан гэж юу вэ, түүний ач холбогдол" сэдвээр лекц унших ажээ.

Хуваалцах