Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэмтдийн нээлт, бүтээлүүд амьдралд хэрэгжихгүй байна

Инновацийн тухай хуульд мэдлэг бий болгож байгаа субьект сургалт судалгаандаа ашиглаж бизнес болгон хөгжүүлж болно гэж заасан байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтдийн нээлт, бүтээлүүд амьдралд хэрэгжихгүй байна
Эрдэмтдийн нээлт, бүтээлүүд амьдралд хэрэгжихгүй байна. Зураг: МҮОНРТ

Инновацийн тухай хуульд мэдлэг бий болгож байгаа субьект сургалт судалгаандаа ашиглаж бизнес болгон хөгжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл боловсролын тухай хуульд их сургууль үйлдвэрлэл явуулж, бизнес эрхэлж болохгүй гэсэн заалт бий. Тодорхой биш энэ заалтаас болоод мэдлэгт суурилсан олон шинэ санаа цаасан дээрээ үлдсээр байгааг доктор Л.Оюунцэцэг хэлж байна.

Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хүртэлх хувийг энэ салбарт зарцуулдаг. Харин манайх дөнгөж 0.58 хувьтай байна. Эрдэмтдийн санааг үйлдвэрлэлд туршиж тодорхой үр дүнг нь гартал төр дэмжлэг үзүүлэх ёстой. Ашигтай эсэх нь тодорхой болсны дараа бизнесийн байгууллагууддаа санал болгоно. Шалгуур давсан энэ бүтээл гаргасан зардлаасаа хэдэн зуу дахин илүү ашиг олох боломж бүрддэг гэж эрдэмтэд ярилаа.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.

Хуваалцах