Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Эрдэмтдийн үг" цуврал лекц үргэлжилж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдэмтдийн үг" цуврал лекц үргэлжилж байна
"Эрдэмтдийн үг" цуврал лекц үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ.

Хоёр дахь удаагийн лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Цагааны Төрбат оролцох юм. Тэрбээр "Монголын археологи: Монголчуудын угсаа гарвал, өвөг түүхийг байгаль, хүмүүнлэгийн ухааны заагт судлах нь” сэдвээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш сонирхолтой лекц унших юм.

Хуваалцах