Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эрдэмтэд жоомон робот зохион бүтээжээ

судлаачид жоомны хөдөлгөөнийг сайтар судалж, ажигласны дараа дээрх роботыг зохион бүтээжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд жоомон робот зохион бүтээжээ
Эрдэмтэд жоомон робот зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Хятад, Америкийн эрдэмтэд хамтран жоом шиг хэлбэртэй, зөөлөн биетэй, хурдан хөдөлгөөнтэй робот зохион бүтээсэн талаар CCTV мэдээллээ.

Энэ робот маш хурдан хөдөлгөөнтэйгээс гадна нас биед хүрсэн хүн гишгэхэд эвдрэхээргүй аж. Чинхуа, Бэйхан, UC Berkeley их сургуулийн судлаачид жоомны хөдөлгөөнийг сайтар судалж, ажигласны дараа дээрх роботыг зохион бүтээсэн бөгөөд шавьж ан цаваар хэрхэн нэвтэрч, жингээсээ хүнд зүйл өргөдгийг өөрсдийн бүтээлдээ буюу робот дээр тусгажээ. Ихэнх робот хатуу хэсгээс бүрддэг учир хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал, уян хатан биш байдаг. Харин 10 миллиметр урттай робот жоом уян хатан материалаар хийгдсэн аж.

Робот жоом өөрийн жингээс зургаа дахин хүнд ачааг даадаг бөгөөд насанд хүрсэн хүний хөлийн жинг дааж чадах юм байна. Жоомон роботыг хүрээлэн буй орчны судалгаа, үзлэг, гамшгаас хамгаалах зэрэг ажиллагаанд ашиглах боломжтой аж.

Судлаачдын хэлж буйгаар уян хатан, бат бөх, удаан эдэлгээтэй робот жоомыг эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж болно гэнэ. Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед нуранги руу чөлөөтэй нэвтэрч эрэн хайх ажил явуулахад тохиромжтой аж.

Хуваалцах