Эрдэмтэд хилийн хяналтын байгууллагуудын тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо
Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхмээс “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 3-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхмээс “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 3-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Уг хуралд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газар, Хилийн анги, тусгай салбарууд, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Хилийн сургуулийн тэнхимүүд, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академи, Хил судлал төвийн эрдэмтэн, судлаачид оролцож хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй өнөөгийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас Боомт орон нутгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Амарсайхан оролцон салбарынхаа асуудлыг ярьж, санал бодлоо солилцов.
Хууль сахиулахын их сургуулиас дөрөв дэх жилдээ зохион явуулж байгаа “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэгдсэн асуудал, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачдын гаргасан санал санаачилгыг зөвлөмж болгон нэгтгэхээр болоод байна. Энэхүү зөвлөмж нь Монгол Улс дахь боомтуудын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө хэмээн ХСИС-ийн Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, хил судлалын ухааны докторант, хурандаа Д.Баярсайхан хэллээ.


















