Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эрдэмтэд Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна гэв

Хойд туйлын дундаж температур дулаарч, сүүлийн зун өмнөх 115 мянган жилд тохиолдоогүй халуун болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна гэв
Эрдэмтэд Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна гэв. Зураг: МҮОНРТ

Хойд туйлын дундаж температур дулаарч, сүүлийн зун өмнөх 115 мянган жилд тохиолдоогүй халуун болжээ. АНУ-ын Колорадогийн их сургуулийн Хойд туйл болон Альпийн судалгааны хүрээлэнгийн судалгааны тайлан саяхан “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн. Эл тайланд Хойд туйлын дулаарал Канадын нутагт илүүтэй ажиглагдсан. Тус бүс нутгийг сүүлийн 40 мянган жил бүрхсэн мөсөн давхарга урьд хожид байгаагүйгээр нимгэрсэн гэжээ.

Дээрх судалгааг ахалсан эрдэмтэн Саймон Пендльтоны “Байгалийн хамгаалалт болох мөсөн бүрхэвч нэгэнт хайлж, нимгэрсэн тул Хойд туйлын жилийн дундаж температур одоо дэлхийн дунджаас хоёр дахин хурдаар нэмэгдэх төлөвтэй байна. Өнгөрсөн 120 мянган жилийн түүхээс харахад зөвхөн сүүлийн нэг зуун л туйл орчмыг дулааруулсан хамгийн хор хохиролтой 100 жил байсан” гэжээ.

Түүнчлэн туйлын дулаарлыг өмнө нь нарийн судалгаа шинжилгээгээр хэмжиж мэддэг байсан бол өдгөө нүдэнд харагдахуйц өөрчлөлч гарч байгаа гэнэ.

Хуваалцах