Эрдэмтэд “нэг сумаар хоёр туулай бууджээ”
Сээр нуруут амьтны палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд шинэ төрөл зүйлийн гүрвэлийн бараг бүтэн биеийн үлдэгдлийг микрорэпторын ходоодноос олсон байна
Мэдээллийн алба

БНХАУ-ын палеонтологийн мэргэжилтнүүд Мезозойгийн үе (Юрийн галавын төгсгөлийн үеэс 79 жилийн өмнөх үе)-д амьдарч байсан нисдэг үлэг гүрвэл буюу микрорэпторийн чулуужсан ясны олдвороос давхар нээлт хийж, хэвлээр явагч гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээн илрүүлсэн талаар CCTV мэдээллээ.
Микрорэптор нь дэлхийн хамгийн жижиг биетэй махан идэшт үлэг гүрвэлийн төрөл зүйл юм. Эрдэмтдийн шинжлэн судалсан микрорэпторын чулуужсан ясны олдворыг 2005 онд Хятадын Ляонин мужийн нутгаас олж байжээ.
Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх Сээр нуруут амьтны палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд шинэ төрөл зүйлийн гүрвэлийн бараг бүтэн биеийн үлдэгдлийг микрорэпторын ходоодноос олсон байна.


















