Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэмтэд шинэ нээлт, туршилтын дүнгээ танилцуулав

Эм зүйн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцдэг олон улсын бага хурал дөрөв дэх жилдээ манай улсад эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд шинэ нээлт, туршилтын дүнгээ танилцуулав
Эрдэмтэд шинэ нээлт, туршилтын дүнгээ танилцуулав. Зураг: МҮОНРТ

Эм зүйн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцдэг олон улсын бага хурал дөрөв дэх жилдээ манай улсад эхэллээ. Энэ удаагийн хуралд дэлхийн есөн орны эрдэмтэн ирж, эмзүйн салбарт нанотехнологи, биотехнологийг нэвтрүүлэх замаар хийсэн шинэ нээлт, туршилтын үр дүнгээ танилцууллаа.

Өнөөдөр дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн жижигхэн молекуль буюу нанотехнологийг шинжлэх ухааны олон салбарт ашиглаж байна. Эмзүйн салбарт нанотехнологийг ашигласнаар тухайн өвчтэй эрхтэнд хүрч үйлчлэх, эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн эм яг байндаа хүрч үйлчилнэ гэсэн үг юм.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн авна уу.

Хуваалцах