Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо

Учир нь тэд өчигдөр 17.00 цагийн орчимд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзсан байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо
Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухаанаа аваръя түр хороо ирэх долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байсан жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тэд өчигдөр 17.00 цагийн орчимд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзсан байна. Уулзалтын үеэр салбарын сайд Шинжлэх ухааны хүрээлэнгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулна, шинжлэх ухаан Монгол Улсад хэрэгтэй талаар хэлсэн байна. Тиймээс эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоож, төрийн шийдвэрийг ажиглахаар болжээ. Гэхдээ тэд байр суурин дээрээсээ хөдлөхгүй гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Тус хороо өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу одоо хүртэл өгөөгүй байгаа юм.

Хуваалцах