Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэмтэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Иймд Ерөнхий сайдыг шинжлэх ухааны салбарын талаар албан ёсны байр сууриа нээлттэй илэрхийлэхийг шаардаж байгаа аж.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
Эрдэмтэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Зураг: МҮОНРТ

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр болсон талаар маргааш албан ёсны мэдэгдэл хийхээр болжээ. Тус хороо өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу одоо хүртэл өгөөгүй байгаа тул Ерөнхий сайдыг хэлсэн үгнийхээ байр сууринд хэвээрээ байна хэмээн үзэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр болжээ. Иймд Ерөнхий сайдыг шинжлэх ухааны салбарын талаар албан ёсны байр сууриа нээлттэй илэрхийлэхийг шаардаж байгаа аж. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон БСШУ-ны сайд Л.Гантөмөрт хүргүүлэх шаардлагыг маргааш хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэх гэнэ.

Хуваалцах