Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эрдэмтэд цахим сүлжээ охидод сөрөг үр дагавартайг нотолжээ

Лондоны их сургуулиас өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт таваас илүү цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг охидын 40 орчим хувь нь ямар нэг байдлаар сэтгэл гутралтай болох нь тогтоогдсон байна. Харин хөвгүүдийн 15 хувь нь сэтгэл гутралд өртсөн талаар Британийн “Eclinical Medicine” сэт

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд цахим сүлжээ охидод сөрөг үр дагавартайг нотолжээ
Эрдэмтэд цахим сүлжээ охидод сөрөг үр дагавартайг нотолжээ. Зураг: МҮОНРТ

Эрдэмтэд олон нийтийн цахим сүлжээнээс үүдсэн сэтгэл санааны тогтворгүй байдал охидод илүү илэрдгийг тогтоожээ. Лондоны их сургуулиас өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт таваас илүү цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг охидын 40 орчим хувь нь ямар нэг байдлаар сэтгэл гутралтай болох нь тогтоогдсон байна. Харин хөвгүүдийн 15 хувь нь сэтгэл гутралд өртсөн талаар Британийн “Eclinical Medicine” сэтгүүлд бичжээ.

Тодруулбал, “Охид цахим дайралт, хэл аманд өртөх нь түгээмэл байдаг. Учир нь царай төрх, харагдах байдлаараа бусдад гоочлогдох тохиолдол хөвгүүдээс хэд дахин илүү байдаг аж. Дээрх судалгаанд хамрагдсан таван охины хоёр нь олон нийтийн цахим сүлжээн дэх таагүй “халдлага”-аас болж ичиж эмээж, айж түгшин бүр нойргүй хонож байсан гэдгээ хэлжээ.

Хуваалцах