Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эрдэмтэд түлэгдсэн, гэмтсэн арьс нөхөх материал гаргаж авчээ

Урд хөршийн эрдэмтэд хүний арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх, шарх хурдан аниулах шинэ төрлийн биологийн идэвхт материал гарган авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, эл шинэ материал нь гүн түлэгдэлт, нянгийн гаралтай эмгэгээс үүдсэн гэмтэл, халдварт өвчин туссан хүний биеийн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэмтэд түлэгдсэн, гэмтсэн арьс нөхөх материал гаргаж авчээ
Эрдэмтэд түлэгдсэн, гэмтсэн арьс нөхөх материал гаргаж авчээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн эрдэмтэд хүний арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх, шарх хурдан аниулах шинэ төрлийн биологийн идэвхт материал гарган авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, эл шинэ материал нь гүн түлэгдэлт, нянгийн гаралтай эмгэгээс үүдсэн гэмтэл, халдварт өвчин туссан хүний биеийн арьсыг нөхөх болон шарх хурдан эдгээх, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, хүний биеийн дархлааг дэмжих аж.

БНХАУ-ын Шанси мужийн Сиань хотын Жяотун их сургуулийн судлаачдын өгүүлснээр биологийн материалын эл шинэ нээлт нь хүний арьсны бүтэцтэй төстэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй, харшил өгөхгүй аж.

Хуваалцах