Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрдэнэбулган сум "бүл" нэмлээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сум шинээр баг үүсгэн байгуулахаар боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрдэнэбулган сум "бүл" нэмлээ
Эрдэнэбулган сум "бүл" нэмлээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Эрдэнэбулган сум шинээр баг үүсгэн байгуулахаар боллоо.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Эрдэнэбулган сум одоогийн 1-р багийн Тамир, Хангай хорооллын, 4-р багийн ус цаг уур, ОАЖН, Эрчим хорооллуудын нийлсэн 565 өрхийн 1905 иргэдээс бүрдсэн долоодугаар багийг үүсгэн байгуулахаар болсон байна.


Одоогоор тус багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд газар олгож байгаа учир дээрх тоо улам өсөх хандлагатай байгаа аж. Шинэ баг нь 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн албан ёсоор төрийн захиргааны нэгжид тооцогдон үйл ажиллагаагаа явуулах юм.

Түлхүүр үг:Эрдэнэбулган сум бүл нэмлээ
Хуваалцах