Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Тус станц ашиглалтад орсноороо баруун таван аймгийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх бүрэн боломж бүрдэх юм байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Эрчим хүчний сайд Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын төлөөлөл Ховд аймгийн ард иргэдэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, төслийн явц болон ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохион байгуулжээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС бол олон улсын шаардлагуудыг хангасан суурилагдсан хүчин чадал нь 90 мвт болон жилдээ 366 сая квт/цаг эрчим хүчийг үйлдвэрлэх чадалтай Монгол Улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм.
Тус станц ашиглалтад орсноороо баруун таван аймгийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх бүрэн боломж бүрдэх юм байна.


















