Эрдэнэжамъянгийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Эрдэнэжамъянгийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээллийн алба

Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьянд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнийг Ерөнхийлөгч асан Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Энхтуяа, Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлтэй шалгаж байсан юм. Эл үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэргийг хянаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүллээ гэж Нийслэлийн прокурорын газрын прокурор Баярбилэг хэллээ.
Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьянд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ зүйл ангид “Албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жил хүртлэх хугацаагаар хасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсхүл гурван жил хүртлэх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.


















