Эрдэнэхайрхан сумын иргэн тарваган тахлаар өвчлөөгүй
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байсан. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хийсэн өвчтөнөөс авсан шинжилгээгээр тарваган тахал өвчний вирус илрээгүй
Мэдээллийн алба

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлаар хүн өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байсан. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хийсэн өвчтөнөөс авсан шинжилгээгээр тарваган тахал өвчний вирус илрээгүй байна. Өмнө нь урьдчилсан оношоор түүнийг “Тарваган тахлын булчирхайн хэлбэр”-ээр өвчилсөн байж болзошгүй хэмээн үзэж байсан юм хэмээн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















